Уйтгартай өдрийг урлаг болгоно

Онцлох загварууд

View all

Түгээмэл асуултууд

  • Coucou Suzette бол 2013 онд Францын зураач Жюльетт Малле-ийн үүсгэн байгуулсан Парис хотоос гаралтай аксессуар брэнд юм. Энэхүү брэнд нь өвөрмөц, хөгжилтэй, өнгөлөг загваруудаараа дэлхий даяар алдартай бөгөөд хүний бие, амьтад, цэцэгс зэрэг өдөр тутмын зүйлсийг этгээд содон, хайр татам байдлаар дүрсэлдэг. Хамгийн онцлог нь бүх загварууд ургамлын гаралтай хуванцраар бүтээгдсэнээрээ онцлог.

  • Уг брендийн бүтээгдэхүүнд ашигладаг хуванцар нь нийтлэг болсон синтетик хуванцар биш, харин cellulose acetate буюу ургамлын гаралтай био-хуванцар юм. Ихэвчлэн модны нунтаг болон хөвөнгийн ширхэгээс гаргаж авсан дахин сэргээгдэх түүхий эд бөгөөд байгальд задардаг, харшил өгөхгүй, хугарч гэмтэх нь бага, өнгөө алддаггүй чанартай материалд тооцогддог.

  • Тийм ээ. Бид Coucou Suzette брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч бөгөөд бүх бүтээгдэхүүнүүд маань Франц улсаас шууд нийлүүлэгддэг. Та манайхаас худалдан авалт хийснээр 100% оригнал, чанарын баталгаатай бүтээгдэхүүн авч байна гэдэгтээ бүрэн итгэлтэй байж болно.

  • Хэрэв таны хайж буй загвар манай бэлэн нөөцөд байхгүй бол бид таны хүсэлтийн дагуу дараагийн татан авалтандаа багтаан захиалах боломжтой. Та хүссэн загварынхаа зураг эсвэл мэдээллийг манай сошиал сувгуудаар илгээж, нэмэлт захиалгын талаар мэдээлэл аваарай.

  • Та дансаар шилжүүлэн худалдан авах боломжтойгоос гадна Storepay, PocketZero, ArdPay, Omni, Sono гэсэн зээлийн аппууд ашиглан төлөх боломжтой.